ОНЛАЙНААР БАРАА АВАХ НӨХЦӨЛ
Та энэ баримт бичигтэй анхааралтай танилцаарай.
Доорх бичвэр нь хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “pmart.mn” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
- “pmart.mn” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- “pmart.mn” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг Үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар зүйл зааснаас бусад тохиолдолд буцаах, солих боломжгүй.
- Хэрэглэгч цахим тасалбар болон купон худалдан авсан тохиолдолд буцаах боломжгүй.
- Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “pmart.mn” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
- “pmart.mn”-н бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “pmart.mn” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
- “pmart.mn”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
- “pmart.mn” нь урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг цуцлах боломжгүй.
- Бидний бүх гэрээний харилцааг зөвхөн Монгол Улсын хуулиар зохицуулна.